Өчигдөр
БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконг хууль тогтоох байгууллагын
гишүүдээ сонголоо. Хонконгын ард тзмэн нийт 70 гишүүний 40-ийг сонгох
сонгуульд оролцсон нь энэ аж. Үлдсэн 30 гишүүнийг цөөн тооны тусгай
мэргэжлийн салбарынхан сонгох юм байна.

Хонконг анх удааа хууль тогтоох байгууллагынхаа гишүүдийн талаас илүүг олон нийтийн сонгуулиар сонгож байгаа явдал энэ юм. 1997 онд Британийн клончлолоос БНХАУ-д шилжсэн тус хот нь нийт 3,5 сая сонгуулийн насны иргэдтэй. Нийт сонгогчдын 50 хувь нь сонгуульд оролцсон нь 2008 оны сонгуулиас өндөр үзүүлэлт болж байгаа аж.
Хонконгын сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр гарна.
Д.Идэр