
Хятадын томоохон банкуудын нэг "Bank of China" Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээх хүсэлтээ Монголбанкинд өгчээ.

Хятадын томоохон банкуудын нэг "Bank of China" Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээх хүсэлтээ Монголбанкинд өгчээ. Харин одоогийн байдлаар Төв банкнаас хүсэлтийг нь судалж байгаа бөгөөд хараахан шийдвэрлээгүй байгаа аж. Хятадын хамгийн том дөрвөн банкны нэг "Bank of China"-r 1912 онд Хятадын Засгийн газраас байгуулжээ. Тус банк нь Шанхай болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 540 орчим тэрбум ам.доллар аж.
Дашрамд дурьдахад, гадны томоохон банкууд манай улсад үйл ажиллагаагаа явуулахаар бол Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ ВОС салбараа биш Төлөөлөгчийн газраа нээж байгаа болохоор уг хуульд хамаарагдахгүй юм байна.
Д.Ундрах 24tsag.mn