Өчигдөр Иракт террористууд халдлага үйлдэж 100 орчим хүн амиа алдаж, 400
гаруй хүн бэртсэн байна. Арабын телевизийн сувгуудын мэдээлснээр
нийслэл Багдад хотод тэсрэх бодис тавьсан гурван машин, гар хийцийн хэд
хэдэн бөмбөг дэлбэрсэн байна.

Иракийн шүүх Турк улсад байгаа дэд ерөнхийлөгч Тарик Аль-Хашимид цаазаар авах ял ногдуулснаас хойш хэдхэн цагийн дараа Багдадын захын дүүргүүдэд террорист ажиллагаа эхлэсэн хэмээн үзэж байна. Лалын намын нөлөө бүхий улс төрчийг террорист ажиллагаа үйлдсэн хэмээн буруутгаж ийм ял оноосон юм.
Аль-Хашими үүнийг эс хүлээн зөвшөөрч, миний хэрэг нь “шашны далд агуулга”-тай бөгөөд харин ерөнхий сайд Нури аль-Малики (шиит шашинт) Иракт сүннитүүдийг хавчин хяхаж байна гэж мэдэгджээ.
Иракт түгшүүртэй байдал ийнхүү гаарч байгаа нь лалын шашны сүннит, шиит омгийнхны түүхэн сөрөг харилцаатай холбоотой аж.
Д.Идэр