
Жил бүр Монголд үйл ажиллагаа явуулж буй дипломат байгууллагуудын дунд
уламжлал болгон зохиогддог хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг
тэмцээн өнгөрсөн амралтын өдөр амжилттай болж өнгөрлөө. Санзай виллажэд
болсон ногоон талбайн нөхөрсөг тэмцээнд 8 элчин сайдын яамны 10 баг буюу
нийт 250 орчим хүн хурд хүчээ сорьсон байна.

Жил бүр Монголд үйл ажиллагаа явуулж буй дипломат байгууллагуудын дунд уламжлал болгон зохиогддог хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн өнгөрсөн амралтын өдөр амжилттай болж өнгөрлөө. Санзай виллажэд болсон ногоон талбайн нөхөрсөг тэмцээнд 8 элчин сайдын яамны 10 баг буюу нийт 250 орчим хүн хурд хүчээ сорьсон байна.
Голомт банкны зүгээс Гадаад харилцааны яамтай хамтран 3 дахь жилдээ зохиож байгаа аж.
Энэ жилийн тэмцээнд АНУ, Их Британи, Турк, БНХАУ, Кувейт, ОХУ, Япон болон Лаос зэрэг улсын элчин сайдын яамд оролцсоноос 1-р байрыг ОХУ-ын элчин сайдын яамны баг эзэлж шилжин явах цомын эзэн болсон юм. Харин 2-р байранд Лаосын ЭСЯ-ны баг, 3-р байранд АНУ-ын ЭСЯ-ны баг тус тус орж мөнгө хүрэл медалийг хүртлээ.
Ц.Болор