Алдарт дуучин Мадонна АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшигч
Барак Обамагийн нэрийг нуруундаа шивүүлжээ. Тэрээр өнгөрсөн баасан
гаригт Өмнөд Каролинад хийсэн тоглолтынхоо үеэр үзэгчиддээ гэнэтийн энэ
мэдээг харуулсан байна.
Алдарт дуучин Мадонна АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшигч Барак Обамагийн нэрийг нуруундаа шивүүлжээ. Тэрээр өнгөрсөн баасан гаригт Өмнөд Каролинад хийсэн тоглолтынхоо үеэр үзэгчиддээ гэнэтийн энэ мэдээг харуулсан байна. Мадонна “Бурхан Обамад талархдаг. Би өнгөрсөн хугацаанд олон газраар явж тоглолтоо хийлээ. Олон ч зүйлийг олж харлаа. Дэлхий ертөнцийн хүмүүс олон янзаар аж төрж байна. Зарим нь шашин шүтдэг, ижил хүйстэн гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж, шийтгүүлж байхад бүр нөгөө хэсэг нь санаа бодлоо илэрхийлсэнийхээ төлөө хоригдож байна. Би энэ бүгдээс нэг л зүйлийг сайн ойлгосон. Би АНУ-д амьдарч байгаадаа үнэхээр азтай хүн юм аа гэдэг ээ. Хэдийгээр АНУ төгс орон биш ч гэлээ хүн эрх чөлөөтэй амьдарч болдог. Өнөөдөр та бүхэнд бөгсөө харуулахгүй, мэдрэмжээ харуулах болно” хэмээн цамцаа тайлж “Обама” хэмээн нуруун дээрээ бичсэнээ сонирхуулжээ.
Д.Идэр






















































