
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-8-ны хооронд болсон юм.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-8-ны хооронд болсон юм. Уг тэмцээнд 23 орны 1250 гаруй
хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр эхний
гурван байрыг Турк, Орос, Болгар эзэллээ. Харин манай баг тамирчид дахин хоёр медаль хүртсэн билээ. 66 кг-ын жинд М.Ганбат, 74 кг-ын жинд Ш.Батбаатар нар хүрлийн эзэд болж улсынхаа далбааг наадмын тэнгэрт мандуулав. Хоёр өдрийн өмнө сонгомол төрлөөс хүрэл хүртсэн Ш.Батбаатарын хувьд Дэлхийн аваргын анхны хос медальтан болж буй юм. Болгарын Софи хотноо болсон энэ тэмцээнд 84 кг-ын жинд Д.Баасандорж, 74 кг-ын жинд Ш.Батбаатар, 66 кг-ын жинд М.Ганбат, 55 кг-ын жинд Б.Шинэбаяр нар хүч үзсэн. Ийнхүү Т.Цэдэнбал дасгалжуулагчтай Монголын сонсголын бэрхшээлтэй бөхчүүд Дэлхийн аваргад анх удаагаа оролцож нийт гурван медаль хүртэж тэмцээнээ амжилттай өндөрлүүлэв.
Д.Ундрах 24tsag.mn