Louis vuitton-ны ерөнхийлөгч, Францын тэргүүн баян Бернар Арно Белги
улсын иргэн болох хүсэлтээ гаргажээ. Түүний энэ үйдлийг гадны хэвлэлүүд
татвараас зайлсхийх шалтгаан хэмээн тайлбарлаж байна. Учир нь Францын
Засгийн газар нэг сая еврогоос илүү орлогод 75 хувийн татвар
ногдуулахаар ярилцаж байгаа аж. Тиймээс 41 тэрбум еврогийн хөрөнгөтэй
эрхэм Францын иргэншлээсээ татгалзаж Белгийн иргэншил хүссэн гэв.

Белгийн Иргэний асуудал эрхлэх газрын дарга Ж.Даллемань “Түүний хүсэлтийг нийтлэг журмын дагуу дараалал харгалзан шийдвэрлэнэ. Одоогоор Белгийн иргэн болохоор 47 мянган хүн хүсэлт гаргасан байгаа” хэмээжээ.
Д.Идэр