Баянгол дүүргийн тавдугаар хороо Н.П.Шастины нэрэмжит III эмнэлгийн
хажууд байрлах “Лунобо” компанийн “Алтан Элс” дотрын клиникийн сувилалд
хэвтэн эмчлүүлж байсан 17 эмчлүүлэгчийн 14 хүн эм тариандаа хордсон
хэрэг энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө гарсан.

Баянгол дүүргийн тавдугаар хороо Н.П.Шастины нэрэмжит III эмнэлгийн хажууд байрлах “Лунобо” компанийн “Алтан Элс” дотрын клиникийн сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 17 эмчлүүлэгчийн 14 хүн эм тариандаа хордсон хэрэг энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө гарсан. Одоогоор НМХГ-ын байцаагчид “Алтан элс” эмнэлгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа билээ. Харин цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа юм байна. Мөн өвчтөнүүд чухам юунд хордсоныг шалгаж байгаа аж. Дүгнэлт гарсны дараа тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдэхээр болжээ.
Б.Чимэг