УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дэд сайдын таван суудал
аваад байгаа. Үүнээс гурвыг нь МАХН авч дэд сайд нараа тодруулсан.
Харин үлдсэн хоёр дэд сайдын суудлыг МҮАН авч, өнөөдөр дэд сайдын нэрсээ
тодруулав.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дэд сайдын таван суудал аваад байгаа. Үүнээс гурвыг нь МАХН авч дэд сайд нараа тодруулсан. Харин үлдсэн хоёр дэд сайдын суудлыг МҮАН авч, өнөөдөр дэд сайдын нэрсээ тодруулав. МҮАН-аас дэд сайдуудад тус намын гишүүн Б.Цогтгэрэл, Ж.Батхуяг нарын нэрийг дэвшүүлэхээр болжээ. Тэднийг улс төрийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай, гадаад дотоодод их, дээд сургууль төгссөн чадварлаг боловсон хүчин гэсэн үндэслэлээр сонгосон хэмээн Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тайлбарласан юм.
Б.Чимэг