Төмөр замын тээврээр энэ оны эхний найман сард 13 сая 256.2 мянган тонн
ачаа тээж, давхардсан тоогоор хоёр сая 733.1 мянган зорчигч зорчжээ.
Төмөр замын тээврээр энэ оны эхний найман сард 13 сая 256.2 мянган тонн ачаа тээж, давхардсан тоогоор хоёр сая 733.1 мянган зорчигч зорчжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа нэг сая 485.9 мянган тонн буюу 12.6 хувь, зорчигчдын тоо 163 мянган хүн буюу 6.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөс төмөр замын тээврийн салбарын орлого энэ оны эхний найман сард 278.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.8 тэрбум төгрөгөөр буюу 9.7 хувиар өссөн байна.
Ц.Болор



















































