Японы Засгийн газрын санхүүжилтээр нийслэлд барьж байгаа Нарны гүүр энэ оны сүүлчээр ашиглалтад орно. Хуучнаар тээврийн товчооноос Хан-Уул дүүргийн Цагаан хаалганы уулзвар хүртэл үргэлжлэх гүүрнээс урагш 0.3 км зам , 48 урт/метр гүүрийг “HKB” компани, Цагаан хаалганы уулзвар хүртэлх 0.29 км замын “ЗМЗ” компани гүйцэтгэх юм.
Уг зам нь Хан-Уул дүүргийн Цагаан хаалга хүрэх бөгөөд Цагаан хаалгыг нурааж, нийслэлийн 115 дугаар сургууль хүртэл урагш, хойш чиглэсэн зам тавихаар төлөвлөөд байгаа аж. Энэ хэсэг газрыг дөрвөн замын уулзвар болгож өргөтгөх гэнэ. Иймээс Цагаан хаалгыг зайлшгүй буулгах шаардлагатай байгаа юм байна. Мөн Яармагаас Нисэхийн чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилд Нисэхийн Цагаан хаалга замын зураг төсөлд орсон аж. Энэ хэсэг зам өргөн зам болж байгаа учраас Нисэхийн Цагаан хаалгыг мөн зайлуулах шаардлага тулгараад байгаа гэнэ.

Д.Ундрах 24tsag.mn