
Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт
холбогдсон цагдаа нарын шүүх хурал энэ сарын 2-нд болж, цаазаар авах ял
оноожээ.

Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон цагдаа нарын шүүх хурал энэ сарын 2-нд болж, цаазаар авах ял оноожээ. Түүнийг улс төрийн зорилгоор амь насанд нь хүрсэн гэдэг нь тогтоогдсон байна. Уг нь 2009 онд шүүхээс ялын дээд хэмжээ сонссон ч анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ.
2006 оны арваннэгдүгээр сарын 9-нд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг Малайзын Силангор мужийн Субан Дам хэмээх нутаг дэвсгэрт гарч шуугиан тарьж байсан. Түүнээс хойш зургаан жил болсон ч шийдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн билээ.
Д.Ундрах 24tsag.mn