Английн хунтайж Харри Афганистанд цэргийн туршилт бэлтгэл хийж байна.
Афганистаны Бастион зусланд болж буй түүний бэлтгэлийн эхний үе шат
өнөөдөр дуусч байгаа аж. 27 настай хунтайж өнгөрсөн баасан гаригаас
туршилт бэлтгэлээ эхэлсэн байна.

Цэргийн бэлтгэлээр хунтайж Харри анхан шатны яаралтай тусламж үзүүлэх, буудах, дэлбэрэх бөмбөгөөс бултах зэргэд суралцах аж. Харин тэрээр өнөөдрөөс эхлэн нисэх чадварын талаар судлах аж. Харри өмнө нь 2007, 2008 оны эхээр Афганистанд аялж байжээ.
Д.Идэр





