
Нийслэлийн хүнсний есөн захын ажиллах цагийн хуваарийг зохицуулсан нийслэлийн Засаг даргын 2012 оны А/532 дугаар захирамжаар баталсан цагийн хуваарийг мөрдүүллээ. Цагийн хуваарьт зохицуулалт хийсэн захуудын удирдлагууд уг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн ч Хархорин захад лангуу түрээслэгчид өглөөний 7.00 цагаас захын үйл ажиллагааг эхлүүлэх нь үйлчлүүлэгчдэд тохиромжгүй талаар санал ирүүлсэн байна. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Энхтайвны өргөн чөлөөний замын засвар дуустал энэ саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгчээ.
Б.Золбоо