
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: Сургуулиудын засварын ажил 10 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусна. Одоо гадна тохижилт болон сантехникийн ажлыг хийж байгаа учраас хичээлийн явцад садаа учруулахгүй гэж үзэж байна.
Замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа Ч.Жаргалсайхан: Улсын дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Бид замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудад улсын дугаар бүдгэрсэн, хуурамч улсын дугаартай, улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчил гаргасан жолооч нарыг хатуу хянаж арга хэмжээ авч байна. Хуурамч дугаараар замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчил нэг өдөрт 4 удаа илэрсэн. Эдгээр жолооч нарт захиргааны хэргийн 25,5-д заасны дагуу жолоо барих эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авсан гэв.
Б.Золбоо