Өнөөдөр АНУ-ын Чикаго хотын багш нарын үйлдвэрчний эвлэл 25 жилийн
түүхэнд анх удаа ажил хаяжээ. Тэд дүүргийнхээ удирдлагуудтай гэрээ
хэлцэлд хүрч чадахгүй байгаагаас ийнхүү ажид хаяжээ.

Багш нар их хөдөлмөрлөдөг ч цалин мөнгө хангалттай биш хэмээн гомдолсон байна. Гэхдээ тэд зөвхөн цалин нэмүүлэхийн төлөө жагссангүй. Гол асуудал нь багш нар эрүүл мэндийн салбарт хөнгөлөлттэй үйлчлүүлэх болон залуу багш нарын цалинг тооцох асуудлыг шийдүүлэхийг шаарджээ.
Тус хотын 26 мянга гаруй багш ажилчид ажил хаяснаар 400 мянга гаруй сурагчид хийх ажилгүй өдрийг өнгөрөөжээ. Жагсагч багш нар тэднийг анхаардаггүй бодлогоос болж хоёр жилд 6000 багш ажлаасаа халагдахад хүрдэг хэмээн ярьжээ.
Д.Идэр





