
Өмнөд Солонгосын цагдаа нар 200 мянган гишүүнтэй секс барааны худалдаа эрхэлдэг веб сайтын эзэн Сон гэгчийг баривчилжээ. Сон гэгч нь 30 настай бөгөөд сүүлийн таван жилд сайтаараа дамжуулан секс бараа болон суртачилгаанаас 10 тэрбум воны ашиг олсон байна. Тэрбээр анх 2008 онд уг сайтаа нээжээ. Сон зар сурталчилгаанаас гэхэд сард 300-600 мянган вон олдог байсан бөгөөд жилд дунджаар 2 тэрбум воннын гүйлгээ хийдэг байсан аж. Хамгийн гол нь зөвхөн секс бараа он-лайнаар зараад зогсохгүй биеэ үнэлэгч нарыг үйлчлэгч нартай холбож өгдөг байсныг нь цагдаа нар нотолжээ. Мөн мөнгөө орон нутгийн 20 гаруй банкинд тараан байршуулж, мөнгө угаадаг байсан тул Өмнөд Солонгосын олон хуулийг зөрчсөн гэж хүнд ял оногдуулж магадгүй байгаа гэнэ.