Улаанбаатар хотод үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11
метр. 12-14 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус
дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа.
Даралт өдөртөө тогтвортой байна.Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.



















































