Өчигдөр болсон улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг
тохиолдуулан ТЕГ-ын архиваас энэ сарын 4, 7-ны өдрүүдэд хэлмэгдэгсдийн
мөрдөн байцаалтын хэргээс архивын лавлагаа, магадлалын хуулбарыг үнэ
төлбөргүй олгож үйлчилсэн. Харин уг үйлчилгээг өнөөдөр үзүүлсэнээр
дуусах юм байна.

Өчигдөр болсон улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан ТЕГ-ын архиваас энэ сарын 4, 7-ны өдрүүдэд хэлмэгдэгсдийн мөрдөн байцаалтын хэргээс архивын лавлагаа, магадлалын хуулбарыг үнэ төлбөргүй олгож үйлчилсэн. Харин уг үйлчилгээг өнөөдөр үзүүлсэнээр дуусах юм байна.
ТЕГ-ын архив нь жил бүр архивын баримтаар бичил үзэсгэлэн гаргах, хэлмэгдсэн иргэдийн талаар түүх судалгааны өгүүлэл бичиж, төвийн хэвлэлд нийтлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх, радио болон телевизийн нэвтрүүлэг бэлтгэж олны хүртээл болгох, хэлмэгдсэн хүмүүсийн мөрдөн байцаалтын хэргээс лавлагаа, тодорхойлолт гаргаж үйлчлэх зэрэг олон ажлуудыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Б.Чимэг