Хөдөө аж ахуйн салбарт Хятадын засгийн газраас санхүүжүүлж буй 200 сая
ам.долларын зээлийн анхны төсөл болох бага оврын трактор нийлүүлэх арга
хэмжээний нээлт өнөөдөр болно.
Хөдөө аж ахуйн салбарт Хятадын засгийн газраас санхүүжүүлж буй 200 сая ам.долларын зээлийн анхны төсөл болох бага оврын трактор нийлүүлэх арга хэмжээний нээлт өнөөдөр болно. Нээлт 10.00 цагаас “Эрин интернэйшнл”-ийн хашаанд болох ажээ. Уг арга хэмжээнд ҮХААЯ-ны удирдлагууд, БНХАУ-ын Элчин сайд, Худалдааны яамны сайд нар оролцох ажээ. Нийт 8000 ширхэг трактор тараах юм байна. Иргэд энэхүү тракторыг авахдаа урьдчилгаа 2.5 сая төгрөг төлсөн байх шаардлагатай бөгөөд үлдсэн мөнгийг тодорхой хугацаанд төлж дуусгах юм байна.
Тараах ажил Саппорогийн урд байрлах "Эрэн интернейшнл" ХХК-ийн хашаанд явагдаж байгаа ажээ. Өдөрт дунджаар 70-80 орчим трактор тарааж байгаа бөгөөд аравдугаар сар гэхэд трактор олгох үйл ажиллагаа дуусгавар болох ажээ.
Ц.Болор



















































