
Тэд өчигдөр хүннү үеэс үүсэлтэй “Домог биелгээ”-г “Харанга” хамтлагийн бүтээл “Толин хул” дууны аялгуунд бүжив. Энэхүү бүжиг нь тус бүжигчдийн хувьд эхний даваа нь болж байгаа юм. Тэд энэ бүтээлээрээ шүүгчидээс нийлбэр дүнгээр 98,97 оноо авч 41 багаас одоогийн байдлаар гуравдугаар байрт бичигдээд байна.
Харин өнөөдөр Х.Оюунбатын хөгжим “Сугсраан донж”, Мөн Л.Балхжавын хөгжим “Аварга зээрд” бүжгээр өрсөлдөнө. Энэхүү хоёр бүжгийг СУИС-ын Бүжгийн урлагийн нэгдсэн тэнхимийн багш, СТА М.Мөнгөнцэцэг дэглэжээ.
Ц.Болор