Энхтайваны гүүрнээс 120 мянгатын уулзвар хүртэлх автозамын засвартай
холбоотойгоор энэ сарын 7-ноос замын хөдөлгөөнийг хааснаас болж нийтийн
тээврийн автобуснууд Олимпийн, Их Монголын болон Төв цэнгэлдэхийн урдуур
шинэ замаар явж байсан билээ.

Харин өчигдөр 17.00 цагт дээрх зам засварын ажлыг хугацаанаас нь өмнө дуусгасан. Энэхүү чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан нийт 16 чиглэлийн 152 автобус хуучин маршрутаараа явна.
Түүнчлэн энэ чиглэлийг хааснаар ТР:6 буюу БММЗ-Офицеруудын ордон чиглэлийн 14 троллейбус үйлчилгээнд гарахгүй байсан юм. Харин өнөөдрөөс дээрх чиглэлийн 14 троллейбус хуучин шугамын дагуу үйлчилгээндээ хэвийн гарч эхэлнэ.
Ц.Болор