Бүгд Найрамдах Казахстан улсын иргэд бол монголчуудын төрөл садан, ойрын хүмүүс. Монголын Баян-Өлгий аймгийн 70 гаруй мянган иргэн хориод жилийн өмнө элгэн саднаа гэж казахстан улс руу нүүснээр манай хоёр орны хооронд харьяаллын асуудал хөндөгдөж эхэлсэн юм. Монгол, Казахстан аль аль нь давхар харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс Монгол Улсын харьяатаас гараагүй хэрнээ тэнд амьдарч буй харьяаллын зөрчилтэй иргэд олон байдаг аж. Тэднийг Казахстан улсад Монгол Улсын уугуул иргэн гэнэ. Гэвч сүүлийн үед энэ Монголын уугуул иргэд сайнаар биш саараар чих халууцуулах болоод байна. Энэ хүмүүстэй холбоотой хүчирхийлэл, хүн амины хэрэг, залилан гээд ер хамгийн муу, муухай хэргүүд сонсогдох болжээ. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нь цөөхөн л болохоос “монголын иргэн гэмт хэрэг үйлджээ” гэх мэдээлэл Казахстаны хэвлэлээр тасрахгүй. 2012 оны нэгдүгээр сард болсон Казахстаны парламентын сонгуульд Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас гаралтай Бодаухан овогтой Кайрат Руханият намаас дэвшихээр яригдаж байсан ч нам доторхи зөрчлөөс болоод сонгуульд өрсөлдөж чадаагүй. Казахстан дахь Монголын уугуул иргэдийн талаар үүнээс өөр олигтой мэдээлэл дуулдсангүй. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд гэхэд “Монголын иргэн” гэх тодотголтой тэд хүчин, хүн амины хэрэгт удаа дараа холбогдсон. Зарим нэгийг нь ч Казахстаны тал “террорист” гэж нэрлэжээ.
2012 оны 4-р сар. Монголын казах иргэн отвертик ашиглан гэрэлгүй гудамжинд үдшийн цагаар дээрмийн халдлага хийж байгаад баригдав. Хамгийн сүүлд 26 настай Казахстаны иргэний "I phone" маркийн утас болон 13 мянган тэнгэ /Казахстаны мөнгөн тэмдэгт/ дээрэмдэж байгаад газар дээрээ баригджээ. Хэрэгтэн 1992 онд төрсөн Монголын паспорттой залуу. Тэрээр Алматы хотын ойролцоох дагуул хотод хөлсний байранд амьдардаг байжээ. Тэрээр энэ хотод 10-аад удаагийн ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.
2012 оны 5-р сар. Казахстан улсын Акмолин мужид таван настай охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарав. Хэргийг 1976 онд төрсөн, 36 настай Монгол улсын харьяат үйлдсэн хэмээн тус улсын хэвлэлүүдээр мэдээлж байна.
Акмолин мужийн дотоод явдлын газрын хэвлэлийн албаны мэдээнд дурьдсанаар, “Целиноград
дүүргийн Кояны тосгонд оршин суугч эмэгтэй Астана хот руу очиж, мах зарчихаад гэртээ иржээ. Гэрт нь таван настай охин нь байхгүй, нөхөр нь гүн согтолтын байдалтай унтаж байсан аж. Удалгүй охин гэрийнхээ хажууханд зулгаралт шархны ул мөртэй олджээ. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу Караганда мужийн Сарани хотод түр хугацаагаар оршин суугаа Монгол улсын иргэн бага насны охиныг хүчирхийлсэн болохыг тогтоов. Тэрээр охины эцэгтэй согтууруулах ундаа уусны дараа баригдаж дуусаагүй барилга дотор охиныг дагуулж очин хүчирхийлсэн байна” гэжээ.
Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн “Би юу ч санахгүй байна” хэмээн мэдүүлсэн боловч удалгүй хэргээ хүлээсэн байна. Түүнчлэн охины эцгийг зориудаар согтоож, унтахыг хүлээж байгаад жигшүүрт хэргээ үйлдсэн гэж цагдаагийнхан үзэж байна. Сэжигтэнд хуулийн дагуу бага насны хүүхэд хүчирхийлсэн зүйл ангиар эрүү үүсгэж, 8-15 жилийн ял төлөвлөжээ.
2012 оны 6-р сар. Астана хотын дунд сургуулийн төгсөгчдийн хонхны баярыг зохион байгуулж өгнө хэмээн их хэмжээний мөнгө залилаад оргон зайлсан этгээдийг тус хотын цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлжээ. Уг этгээд нь Монгол улсын иргэн, Астанад сүүлийн хоёр жил оршин сууж буй 23 настай эрэгтэй гэнэ. Тэрбээр Астана хотын 64 дүгээр дунд сургуулийн төгсөх гурван ангийн хонхны баярыг “Пекин Палас” хэмээх зочид буудалд зохион байгуулахаар эцэг эхийн зөвлөлтэй нь гэрээ хийж, хоёр сая тэнгээ буюу ойролцоогоор 13,4 мянган доллар авчээ. Гэвч “Пекин Палас” зочид буудалд захиалга өгч гэрээ хийгээгүй болохыг нь эцэг эхчүүд хонхны баяр болохын урьд өдөр мэдэж хуулийн байгууллагад хандсан байна. Одоо түүнд Казахстаны Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн орон даяар эрэн сурвалжилж байгаа аж.
2012 оны 8-р сар. - Алматы хотын орон сууцны нэгэн хороололд Казахстаны цагдаагийн тусгай тасгийн явуулсан ажиллагааны дүнд зургаан гэмт хэрэгтнийг устгасан байна. Гэмт хэрэгтнүүд шашны хэт даврагсадтай холбоотой гэж өмнө нь мэдээлж байсан боловч цагдаагийн төлөөлөгчийн мэдэгдсэнээс үзвэл тэд шашин номтой хамаагүй дээрэмчид байсан бололтой. Ял эдэлж байхдаа танилцсан этгээдүүд суллагдсаныхаа дараа эргэн нэгдэж гэмт бүлэглэл байгуулжээ. Дээрэмчдийн бүлгийн толгойлогч нь Монголд төрж өссөн, 27 настай Даулетбек Байузах гэж цагдаагийнхан мэдээллээ. Тэрээр ээлжит дээрмийнхээ дараа Павлодар мужид байдаг эцэг эхийнхээ гэрт очин бүгдэг байжээ. Хэрэгтнүүд золиос болох хүнээ судлан олон сараар дагасны эцэст галт зэвсэг хэрэглэн дээрэмдээд хэсэг хугацаанд тарж оддог байсан тухай мөрдөгчид хэлж байна. Мөрөөр нь орсон тусгайгийнханд эсэргүүцэл үзүүлэн буудалцсаны эцэст орон сууцны байранд орогнож байсан 6 дээрэмчин бүгд алагджээ.
- Монголын хоёр уугуул иргэн нэгэн нутгийн бизнесмэний аминд хүрсэн хэргээр баривчлагджээ. Казахстаны Дотоод хэргийн яамны төлөөлөгч Нурдилда Оразын хэлснээр гэмт этгээдүүд хохирогчийн Мерседес маркын машиныг хүчээр авахыг оролдсон байна. Тэд хохирогчийг гэртээ дуудаж оруулаад боож амийг нь хөнөөн цогцсыг нь шатаасан аж. Цагдаа нар хохирогчийг цогцсыг Аршалинск дүүргээс 10 км-ийн зайтай газраас олжээ. Баривлагдсан хэрэгтнүүд 23 орчим настай, Монголын уугуул иргэд байсан тухай мэдээлсэн байна.

2012 оны 5-р сар. Казахстан улсын Акмолин мужид таван настай охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарав. Хэргийг 1976 онд төрсөн, 36 настай Монгол улсын харьяат үйлдсэн хэмээн тус улсын хэвлэлүүдээр мэдээлж байна.
Акмолин мужийн дотоод явдлын газрын хэвлэлийн албаны мэдээнд дурьдсанаар, “Целиноград

Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн “Би юу ч санахгүй байна” хэмээн мэдүүлсэн боловч удалгүй хэргээ хүлээсэн байна. Түүнчлэн охины эцгийг зориудаар согтоож, унтахыг хүлээж байгаад жигшүүрт хэргээ үйлдсэн гэж цагдаагийнхан үзэж байна. Сэжигтэнд хуулийн дагуу бага насны хүүхэд хүчирхийлсэн зүйл ангиар эрүү үүсгэж, 8-15 жилийн ял төлөвлөжээ.
2012 оны 6-р сар. Астана хотын дунд сургуулийн төгсөгчдийн хонхны баярыг зохион байгуулж өгнө хэмээн их хэмжээний мөнгө залилаад оргон зайлсан этгээдийг тус хотын цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлжээ. Уг этгээд нь Монгол улсын иргэн, Астанад сүүлийн хоёр жил оршин сууж буй 23 настай эрэгтэй гэнэ. Тэрбээр Астана хотын 64 дүгээр дунд сургуулийн төгсөх гурван ангийн хонхны баярыг “Пекин Палас” хэмээх зочид буудалд зохион байгуулахаар эцэг эхийн зөвлөлтэй нь гэрээ хийж, хоёр сая тэнгээ буюу ойролцоогоор 13,4 мянган доллар авчээ. Гэвч “Пекин Палас” зочид буудалд захиалга өгч гэрээ хийгээгүй болохыг нь эцэг эхчүүд хонхны баяр болохын урьд өдөр мэдэж хуулийн байгууллагад хандсан байна. Одоо түүнд Казахстаны Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн орон даяар эрэн сурвалжилж байгаа аж.

- Монголын хоёр уугуул иргэн нэгэн нутгийн бизнесмэний аминд хүрсэн хэргээр баривчлагджээ. Казахстаны Дотоод хэргийн яамны төлөөлөгч Нурдилда Оразын хэлснээр гэмт этгээдүүд хохирогчийн Мерседес маркын машиныг хүчээр авахыг оролдсон байна. Тэд хохирогчийг гэртээ дуудаж оруулаад боож амийг нь хөнөөн цогцсыг нь шатаасан аж. Цагдаа нар хохирогчийг цогцсыг Аршалинск дүүргээс 10 км-ийн зайтай газраас олжээ. Баривлагдсан хэрэгтнүүд 23 орчим настай, Монголын уугуул иргэд байсан тухай мэдээлсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (10)