Шинэчлэлийн Засгийн газраас “Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээг
санаачлан сар бүр зохион байгуулахаар болсон. Тэгвэл анхны уулзалт
өнөөдөр Төрийн ордонд болох гэж байна.
Шинэчлэлийн Засгийн газраас “Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээг санаачлан сар бүр зохион байгуулахаар болсон. Тэгвэл анхны уулзалт өнөөдөр Төрийн ордонд болох гэж байна.Уулзалтыг санаачлагч Засгийн газрын тэргүүн “Төрийн хүнд суртлыг арилгах, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, авлига, хээл хахуулийг устгахад иргэн таны оролцоо хамгаас илүү чухал” хэмээгээд Монголынхоо нийт аж ахуйн нэгж, төрийн бус байгуулагуудад урилгаа илгээсэн юм.
Энэ уулзалтын үеэр хуулийн дагуу бизнес эрхлэхэд чухам юу саад болдог, төрийн ямар дарамт байгаа талаар хэн бүхэн нээлттэй ярьж болох бөгөөд уулзалтад салбарын сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, газар, агентлагийн дарга нар оролцох юм. Хэн нэгэн даргын урт илтгэл, уйтгартай тайланг бус, иргэдээ сонсохыг чухалчилна гэдгээ Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн онцолжээ.
Д.Ундрах 24tsag.mn



















































