

Монгол Улсын Зам, тээврийн яам, Монгол дахь Япон улсын элчин сайдын Яам, Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (JICA), Хоккайдо муж болон Саппоро хотын захиргаа уг семинарыг дэмжин оролцох бөгөөд хоёр улсын орон нутгийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд мөн оролцох юм.
“Blue sky tower”-т болох уг семинар нь Монгол Улсын хот байгуулалтын салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, агаарын бохирдол, нийтийн тээвэр, автозамын түгжрэл зэрэг Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал бодлоо солилцох зорилготой.
Мөн “Нийтийн тээврийн гол шугамын дагуух орчныг хөгжүүлэх ба түүний үр өгөөж”, “Хүйтэн бүсийн нутагт зам тавих технологи”, “Байгаль орчинд ээлтэй нийтийн орон сууц барих бодлого” зэрэг Улаанбаатар хотод тулгамдсан, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай сэдвүүдээр Япон улсын төлөөлөгчид илтгэл тавьж, санал солилцоно аж.
Ц.Болор