Алан хядагч Осама Бин Ладений үхлийн талаархи “No Easy Day” буюу “Хялбар
өдөр биш” номыг зохиогч, өөрийгөө Марк Овен хэмээх нууц нэрээр нэрлэсэн
нэгэн анх удаагаа СВS интернэт сүлжээгээр ярилцлага өгсөн байна.

Тэрээр “Бин Ладенийг 2011 оны тавдугаар сард буудаж амийг нь хороосон. Түүнийг унтлагынхаа өрөөнөөс булан эргээд гарч ирэх тэр агшинд буудсан. Яг цээжнийх нь доод хэсэгт” хэмээн ярьжээ.
Харин энэ тухайд Пентагоноос “Ноён Овен цэргийн нууцыг задруулж болзошгүй” гэсэн байна. Мөн Бин Ладений үхлийн тухай уг номыг худалдаалахыг хориглож ч магадгүй байгаа гэнэ.
Д.Идэр

