Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах эрэгтэй эмэгтэй чөлөөт, сонгомол бөхийн тэмцээн Тайландын Паттая хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний эхний өдрүүдэд Э.Даваачимэг алт, Б.Нямбаяр хүрэл медаль хүртээд байсан бол зургаа дахь өдөр дэвжээнд гарсан бөхчүүдээс 55 кг-ын жинд зодоглосон ОУХМ Э.Бэхбаяр багийнхаа хоёр дахь алтан медалтийг авчирлаа.
Манай эрэгтэй баг тамирчид алт, хүрэл медаль хүртэж, 26 оноо авсан амжилтаар долдугаар байрт орсон бол эмэгтэйчүүд 25 оноогоор мөн долдугаар байрт орсон байна.
Ц.Болор



















































