Ховд аймагт Малчид тариаланчдын бүлэг хоршоог дэмжих хөтөлбөр, Хөдөөгийн залуус хөгжил мэдээллийн хөтөлбөр, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Боловсролыг дэмжих хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.
Ховд аймагт Малчид тариаланчдын бүлэг хоршоог дэмжих хөтөлбөр, Хөдөөгийн
залуус хөгжил мэдээллийн хөтөлбөр, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр,
Боловсролыг дэмжих хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

Энэхүү
хөтөлбөрүүдийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлан аймаг орон нутаг нь
хэрэгжүүлж байгаа бөгөөд “Боловсролыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд
өчигдөр Ховд аймгийн Чандмань, Цэцэг сум болон алслагдсан сумд болох
Алтай, Үенч, Булган сумын боловсролын байгууллагад пургон автомашин
гардуулан өглөө. Алслагдсан сумдын хувьд энэхүү хөтөлбөр нь цагаа олсон,
тухайн сумынхаа багш ажилчид, сурагчдын хүсэн хүлээсэн ажил болжээ.
Сумын багш, сурагчид аймаг, бүс нутгийн чанартай уралдаан тэмцээн,
сургалтанд оролцоход унаа, машингүйн улмаас явж чадахгүйд хүрдэг
тохиолдол их гардаг байсан. Тэгвэл энэ удаагийн хөтөлбөрөөр 5 сум
ялангуяа алслагдсан сумын багш сурагчид санаа зовох зүйлгүй боллоо.
Энэхүү боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд саяхан багш нарын кредит
сургалтыг мөн зохион байгуулсан юм.
С.Бямбацогт гишүүний хувьд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх чиглэлд нэлээд анхаарч ажилладаг бөгөөд саяхан хичээлийн шинэ жилийн нээлтээр 1-р ангид элсэн суралцагч бяцхан хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл гардуулан өгчээ. Энэ арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг юм байна.