
ОХУ-аас эх авч Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар урсч Агацын голд
цутгадаг Гилбэрийн голын урсгал хуурайшилтын улмаас сүүлийн 12 жил
тасарчээ.

ОХУ-аас эх авч Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар урсч Агацын голд цутгадаг Гилбэрийн голын урсгал хуурайшилтын улмаас сүүлийн 12 жил тасарчээ. Харин энэ жил хур бороо элбэгтэй байсны ачаар дахиж сэргэж урссан бөгөөд өнгөрсөн оны гадаргын усны тооллогоор усгүй гэж бүртгэгдсэн цөөнгүй булаг сэргэсэн байна. Дээрх Гилбэрийн гол, булгууд нь Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын Б хэсэгт байрладаг ан амьтдын гол байрлал, ундны ус болдог юм.
Д.Ундрах 24tsag.mn