Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт
хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид
шуурхай ажиллан, 36 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж эхэлсэн
байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 36 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж эхэлсэн байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах долоо, залилан мэхлэх нэг, танхайрах таван хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 20 осол бүртгэгдэж, 23 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 209 хүнийг эрүүлжүүлэжээ.
Б.Чимэг