
Монголын өсвөр үеийнхний хөгжлийн үйлчилгээний төв, Үндэсний гэрэл
зургийн тэнхим хамтран өсвөр үеийнхний дунд гэрэл зургийн төслийг
өнгөрсөн нэгдүгээр сараас шат дараатай хэрэгжүүлж буй.

Монголын өсвөр үеийнхний хөгжлийн үйлчилгээний төв, Үндэсний гэрэл зургийн тэнхим хамтран өсвөр үеийнхний дунд гэрэл зургийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сараас шат дараатай хэрэгжүүлж буй. Төсөлд хамрагдсан 12-17 насны хүүхдүүдэд Италийн гэрэл зурагчин Лаура Ливерани студид хөрөг зураг авах талаар зааж байгаа юм. Тэрбээр Итали болон Азийн орнуудад гэрэл зургийн багшаар ажилладаг аж. Хүүхдүүд төслийн эцэст бүтээлүүдээрээ "Community Portrail" буюу "Орон нутгийнхны хөрөг" цахим ном гаргах гэнэ. Цаашдаа "Орон нутгийнхны хөрөг"-ийг цуврал болгон гаргах аж.
Д.Ундрах 24tsag.mn