Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс болгон зарласны
20 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд ойд зориулсан “XXI зуун ба Монгол
Улсын цөмийн аюулгүй байдал” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний бага
хурлын нээлт 14-ний 8.30 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл”
танхимд болно.

Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс болгон зарласны 20 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд ойд зориулсан “XXI зуун ба Монгол Улсын цөмийн аюулгүй байдал” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний бага хурлын нээлт 14-ний 8.30 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.
Манай улс анх 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47-р чуулганы үеэр өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан.
2000 оны хоёрдугаар сарын 3-нд УИХ Цөмийн зэвсэггүй статусаа тодорхойлж, “Цөмийн зэвсгээс ангид байх” тухай хууль болон түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 19 тоот тогтоол баталсан байдаг.
Ц.Болор