Өчигдөр Кубын нийслэл Гавана хотын “Цахилгаан түгээх төв”-ийн шугаманд
гэмтэл гарсны улмаас баруун болон зүүн хэсгийн дүүргүүд гэрэл,
цахилгаангүй болжээ.

Харанхуй нөмөрсөн хотод ердөө хэдэн том зочид буудал, дээд зэрэглэлийн орон сууцнууд л нөөц цахилгаан үүсгүүрээр гэрэлтэй байна.
Гэсэн ч энэ нь Кубачуудад тийм ч ноцтой үзэгдэл биш болохыг “AP” агентлаг мэдэгдсэн байна. Учир нь 10 гаруй жилийн өмнө Кубад эрчим хүчний хямралд орж Гавана хотод цахилгаан тасрах нь хэвийн үзэгдэл болсон. Мөн цахилгаан түгээх сүлжээнд үе үе осол гарч байдаг гэнэ.
Д.Идэр