БНСУ-ын шилдэг улс төрчдийн нэг, Тунгхабжинбуданг намын тэргүүлэх
гишүүн, өнгөрсөн 2 удаагийн Их Хурлын гишүүн Канг Ги Дог өчигдөр
намаасаа гарч улс төрөө бүрэн орхиж байгаагаа мэдэгдлээ.
БНСУ-ын шилдэг улс төрчдийн нэг, Тунгхабжинбуданг намын тэргүүлэх гишүүн, өнгөрсөн 2 удаагийн Их Хурлын гишүүн Канг Ги Дог өчигдөр намаасаа гарч улс төрөө бүрэн орхиж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр Солонгосын уламжлалт ханбук хувцасыг өмсөн тасралтгүй найман жил Их Хуралд суусан нэгэн гэдгээрээ олны танил юм байна. Түүний баримталдаг гол зарчим бол Солонгосын түүх, уламжлалт зан үйлийг үр удамдаа түгээн үлдээх , хөдөө аж ахуй эрхлэгчидийн эрх ашгийг хуулиар хамгаалах явдал байсан аж. Тиймээс ч хөдөө аж ахуй эрхлэгчийн эрх ашгийн төлөөх олон эсэргүүцлийн жагсаал цуглааныг удирдан зохион байгуулж, Их Хуралд хамгийн их үг хэлдэг идэвхтэй улс төрчдийн нэг ажээ.
Өнгөрсөн удаагийн сонгуулиар нам дотроосоо сонгогдсон 4 гишүүн нь намаасаа гарч өөр нам байгуулах тухай мэдэгдсэн, намын гишүүд дотроо 2 хуваагдах болсон, нэгдмэл байж чадахаа байсан бусад намын нөхдөөсөө болж өлсгөлөн зарлаж байсан тэрээр, дөрөв хоногийн дараа эмнэлэгт хүргэгдэж байсан бол, өчигдөр ийнхүү намаасаа, улс төрөөсөө гарч төрсөн нутагтаа очиж амьдрахаа мэдэгдээд байгаа юм байна.
Б.Чимэг