
Өмнөговь аймагт уул уурхайн компаниуд олноор үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс үүдэн осол аваар гарах нь ихэсчээ.

Өмнөговь аймагт уул уурхайн компаниуд олноор үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс үүдэн осол аваар гарах нь ихэсчээ. Тэгвэл тус аймагт мөн л автын осол гарсан байна. Тодруулбал, тус аймагт нүүрс тээвэрлэж явсан хоёр машин мөргөлдсөн бөгөөд ослын улмаас нэг хүн амиа алджээ.Мөн Ханбогд сумын нутагт нүүрс тээвэрлэж явсан 34-12 УНО, 74-52 УНЗ улсын дугаартай "Норд бенз" маркийн ачааны хоёр машин мөргөлдсөн байна. 34-12 улсын дугаартай машиныг БНХАУ-ын иргэн Тонг Лов, 74-52 УНЗ улсын дугаартай машиныг Б.Цэнд-Аюуш жолоодож явжээ. Ослоор монгол жолооч амиа алдаж, хятад жолооч хүнд гэмтсэн бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн Замын цагдаагийн хэлтсийнхэн ажиллаж байгаа ажээ.
Д.Ундрах 24tsag.mn