
16 хүний цогцос Коёка Де Каталан хотын зам дээрх ачааны машин дотор байсан бөгөөд орон нутгийн цагдаагийнхан өчигдөр олсон байна.
Энэ газар нь хар тамхи ихээр ургадаг уулархаг нутаг аж. Цагдаагийн газрынхан хохирогчдын талаар нарийн мэдээлэл өгөхгүй байна. Харин цагдаа нар тус нутгийн хил залгаа Микокан хотод хохирогчдыг алж, ийшээ тээвэрлэсэн байж болзошгүй хэмээн мэдэгджээ. Учир нь Микокан хотод хэдэн хоногийн өмнө 16 хүн сураггүй алга болж, гэр бүлийн гишүүд нь хайж байсан юм байна.
Д.Идэр