УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10 цагт зарлагдсан ч ирц хүрэхгүй байгаа тул эхлээгүй байна.

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10 цагт зарлагдсан ч ирц хүрэхгүй байгаа тул эхлээгүй байна. УИХ-ын дарга З.Энхболд танхимд ирээгүй байгаа Р.Амаржаргал, О. Баасанхүү, Су.Батболд, Сү.Батболд, С.Бямбацогт, Ц.Дашдорж, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин зэрэг гишүүдийн нэрсийг дуудлаа. Тэдний ихэнхи нь МАН-ын гишүүд байгаа юм. Өнөөдөр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс УИХ-ын дарга тэдэнд хандаж “Хэлэлцэх асуудалтай санал нийлэхгүй байгаа бол микрофон аваад саналаа хэлж болно. Харин ингээд таг чиг алга болж болохгүй” гэв. Хэрэв эдгээр гишүүд ирэхгүй бол 10 минутын дараа нэрсийг нь дахин дуудна гэв.