Бангкок хотын захад орших байшингийнхаа дээвэрт зургаан бар тэжээсэн
хэрэгт тайланд эрэгтэйг сэжиглэж баривчилсан байна. Тус улсад бар
худалдаалдаг томоохон сүлжээ илрүүлсний дараа эрэгтэйг баривчилсан аж.
Түүний байшингийн дээвэрт дөрвөн нас бие гүйцсэн, хоёр зулзаган бар
байсан байна.

Сэжигтэн 28 настай бөгөөд Сурасак Бунтейнтонг хэмээн нэртэй аж. Тэрээр цагдаагийнханд “Надад баруудыг өмчлөх зөвшөөрөл бий. Гэхдээ хоёрыг нь л тэжээх зөвшөөрөлтэй” хэмээн мэдэгджээ.
Харин цагдаагийн ажилтан Адтапон Судсай “Мөрдлөгийн явцад эрэгтэйн гэр бар худалдааны түр дамжуулах цэг гэдэг нь батлагдсан” хэмээн мэдэгджээ.
Тайландад барын арьс, соёо, эд эрхтнүүдийг өндөр үнээр зардаг аж.
Д.Идэр

