
ҮХААЯ, БШУЯ-наас МОХ-той хамтраад намрын ургац хураалтад оюутнуудыг татах ажил өрнүүлэх гэж байна.

ҮХААЯ, БШУЯ-наас МОХ-той хамтраад намрын ургац хураалтад оюутнуудыг татах ажил өрнүүлэх гэж байна. Одоогоор ААН, компаниудаас намрын ургац хураалтад 1000 гаруй оюутныг ажиллуулах захиалгыг ирүүлээд байгаа аж. Боловсролын яамнаас их, дээд сургуулиудад хүсэлт илгээгээд байгаа бөгөөд өнөөдөр хариу нь тодорхой болох юм. Ингэснээр ургац хураалтанд 14 хоногоос нэг сар ажиллах хугацаанд оюутны хичээлийг хэрхэн зохицуулах талаар тодорхой хариу ирүүлэх аж. Их дээд сургуулийн захиргаанаас тодорхой хариу ирүүлсэн тохиолдолд ирэх долоо хоногоос ургац хураалтад явуулах юм байна.
Энэ жилийн хувьд ургац арвинтай байгаа учраас оюутнуудыг татан оруулж байгаа гэдгийг ч албаныхан хэлж байна. МОХ-ноос ургац хураалтад оролцох оюутнуудад тодорхой шалгуурыг тавих бөгөөд цаанаасаа хоол цай, цалин олгох юм.
Д.Ундрах 24tsag.mn