
Сургалтад Орхон, Дундговь, Булган, Өвөрхангай зэрэг аймгууд болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч-багш нар оролцож байгаа бөгөөд тэд өмнө нь ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн шугамаар Герман улсад энэ чиглэлээр суралцан бэлтгэгдсэн юм.
Эдгээр шүүгч-багш нар 2012 оны есдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд хөдөө орон нутгийн шүүхүүдээр явж, захиргааны хэргийн бүсчилсэн сургалтыг зохион байгуулах ажээ.
Б.Чимэг