Ники Минаж өөрийн GOOD дуундаа “Би бол Митт Ромнейд санал өгөх бүгд найрамдах үзэлтэн, харин чи /Митт Ромней/ эдийн засгийг сөнөөж буй залхуу янхан” хэмээн үглэсэн байна. Үүний хариуд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромней сонгуулийн сурталчилгааны ажлын үеэр хип хоп дуучинг “тэнэг, гудамны хип хопчин” гэсэн утгатай үг хэлсэн юм.

Харин зарим иргэд түүнийг Барак Обамагийн сурталчилгаанд ажиллаж байна хэмээн хардсан байна.
Ники Минажийн стилийг Митт Ромней тэнэг хэрэг хэмээн хэлсэн бол Барак Обама “Тэр өөр өөр зан авирт дуртай” хэмээн хэлжээ. Үүний хариуд Никки Минаж өөрийн твиттертээ Обамад талархсанаа илэрхийлж, “миний хошин зан, ёжлолыг ойлгосонд баярлалаа” хэмээн бичжээ.
Д.Идэр