“Шаушанкаас оргосон нь” киноны од Морган Фриймэн хийгээд түүний фенүүд
интернэт сенсаацийн хохирогч болжээ. Өнгөрсөн пүрэв гаригаас жүжигчинг
нас барсан хэмээх эмгэнэл сайтууд болон фэйсбүүк хуудсаар дамжих болсон
юм.

75 настай хайртай жүжигчнээ нас барсан гэж итгэсэн 842 мянган хүн давхар эмгэнэл илэрхийлжээ.
Харин жүжигчний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр “Враф” мэдээллийн агентлагт “Морган Фриймэн амьд бас эрүүл сайн байгаа” гэдгийг мэдэгдсэн байна.
Түүнийг 2010 оны сүүлээр мөн нас барсан хэмээн худал шуугиан тарьж байжээ.
Д.Идэр