
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон гамшигт газар хөдлөлтөөс хойш 1,5 жил өнгөрчээ. Газар хөдлөлтийн дараа болсон цунамид 16 мянга орчим хүн амиа алдаж, 2800 гаруй хүн сураггүй болсон юм.
Өдрийн 14.46 цагт бүх хүмүүс нэг минут дуугүй байх бөгөөд энэ цагт газар хөдлөлийн эхний чичиргээ эхэлжээ. Газар хөдлөлтийн хүч 9.0 магнитуд байсан бөгөөд цунами 40 метр өндөр байсан нь маш их хохирол учруулсан юм.
Гамшгийн үеэр 350 мянган япон иргэн түр хоргодох байранд орсон ч одоо хүртэл гараагүй байгаа тадаар ИТАР-ТАСС агентлаг мөн мэдээлжээ.
Д.Идэр