Иракын нийслэл Багдад хотод амьдардаг Шийт шашинтнуудын дүүрэгт зохион
байгуулалттай цуврал дэлбэрэлт болж 32 хүн амь үргэдэж, 100 гаруй хүн
гэмтэж бэртсэн байна.

Цуврал дэлбэрэлтийг сунитын шашинтнууд үйлдсэн байна. Тэд тэсрэх бодисоор цэнэглэсэн таван автомашинаар дэлбэлсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 88 хүн амь үрэгдсэн гэсэн тооцоо гарчээ.
Сунитууд ийнхүү халдлага үйлдэх болсон нь дэд ерөнхийлөгч асан Тарик Аль Хашемийг аллага, гэмт хэрэг үйлдсэн хэмээн цаазаар авах ял оноосноос болсон байна.
Д.Идэр