МХБХ-ноос FIFA-тай хамтран Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор
хэрэгжүүлж буй “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөр Ховд аймагт зочиллоо.
9 дүгээр сарын 9-13-нд Ховд хотод явагдах Grassroots дасгалжуулагчийн
сургалтад 11 сумын болон аймгийн төвийн ЕБС-ийн 7 сургуулийн биеийн
тамирын багш нийт 26 хүн хамрагдан оролцож байна.

МХБХ-ноос FIFA-тай хамтран Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжүүлж буй “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөр Ховд аймагт зочиллоо. 9 дүгээр сарын 9-13-нд Ховд хотод явагдах Grassroots дасгалжуулагчийн сургалтад 11 сумын болон аймгийн төвийн ЕБС-ийн 7 сургуулийн биеийн тамирын багш нийт 26 хүн хамрагдан оролцож байна. Мөн оролцогчдын дотор Ховд аймагт ажиллаж буй Хөлбөмбөгийн салбар Холбооны ажилтнууд, Ховд аймгаас гаралтай “Khovd Western” хөлбөмбөгийн клубийн тоглогч, аймгийн Боловсрол соёлын газрын болон Биеийн тамир спортын газрын ажилтнууд байна.
Ховд аймагт энэ онд 80м х 40м-ийн хэмжээтэй хиймэл зүлэг бүхий ногоон талбайг УИХ-ын гишүүдийн туслалцаатайгаар ашиглалтанд оруулсан нь хүүхэд багачуудын дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд аятай таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн байна.
Хүүхэд бүхний дуртай тоглоом болох хөлбөмбөгийг хүүхдэд багаас нь зөв системтэй зааж сургах, хөлбөмбөгөөр дамжуулан хүүхдийг эрүүл чийрэг өсгөж хүмүүжүүлэх, магадгүй Ховд аймгаас шилдэг сайн хөлбөмбөгчин төрүүлэх үйл ажиллагааны эхлэл ийнхүү тавигдаж байна.
Ц.Болор