
"ENUD-4" аялалын эмэгтэй багийнхан Монгол Улсынхаа хилийг амжилттай тойрон аялаж явна.

"ENUD-4" аялалын эмэгтэй багийнхан Монгол Улсынхаа хилийг амжилттай тойрон аялаж явна. Тэд Монгол, Хятад, Орос улсын хилийн уулзвар тэг цэгээс аялалаа эхэлж, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн хилийн дагуу аялаад одоогоор Увс аймагт очоод байгаа юм байна. Багийнхны аялал Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн улсын хил дагуу явснаар өндөрлөх юм байна. Аялалын зорилго нь Монгол улсын хил дагуу аялаж, дөрвөн үзүүр цэгт хүрэх бөгөөд одоогоор Соёлз уулын Модот хамар, Орвог гашууны бор толгой, Алтай таван богдын Мааньт уул зэрэг цэгүүдэд очоод байгаа гэнэ. Тэд 8000 км гаруй замыг туулсан ба автомашин хэрэглэхээс гадна зарим тохиолдолд явганаар явж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn