Өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын үүрэг
гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт
2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх
тухай хууль”-д хамруулан сулласан. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг
эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдлоо өнгөрсөн долдугаар сарын
20-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн юм.

Өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдлоо өнгөрсөн долдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг хянаад, өнгөрсөн наймдугаар сарын 6-нд Нийслэлийн шүүхэд хүргүүлсэн билээ.
Хуулиндаа Нийслэлийн шүүх өргөдлийг хүлээн авснаас 30 хоногийн дотор шүүх хурлын зарыг товлох ёстой. Харин уг хэргийн хуулийн хугацаа энэ сарын 14-нд дуусгавар болох юм. Тэгэхээр тэдний шүүх хурал ирэх долоо хоногт товлогдох юм байна.
Ч.Амарболд нь өмгөөлөгчөөр Н.Мөнхбатыг, О.Зоригт нь өмгөөлөгчөөр Ж.Энхчулууныг нэмж авсан билээ.
Б.Чимэг