Улаан Үд-Хиагт чиглэлийн 200 гаруй километр шинэ зам ашиглалтад орлоо.

Улаан Үд-Хиагт чиглэлийн 200 гаруй километр шинэ зам ашиглалтад орлоо. Хиагт нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумтай залгаа Монгол-Оросын хилийн авто боомт. Хятад-Монгол-Орос улсуудыг холбосон олон улсын А340 замын Оросын хэсэг ийнхүү шинэчлэгдэж байгаа юм.
Замын ажлыг хугацаанд нь, чанартай гүйцэтгэсэн “Икат-Плюс” компаний хамт олонд Буриадын парламентын дарга Матвей Гершевич баяр хүргэсэн байна.
Олон улсын энэ замын Монголын хэсэг буюу Улаанбаатар-Замын Үүд чиглэл ашиглалтад оролгүй олон жил болж байгаа билээ.