
Намрын ургац хураалтад оюутнууд татан оруулахаар их, дээд сургуулиудад
албан тоот хүргүүлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Намрын ургац хураалтад оюутнууд татан оруулахаар их, дээд сургуулиудад албан тоот хүргүүлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эл ажилд хамрагдсан оюутнуудад хэдэн төгрөгний цалин өгөх нь тодорхой болжээ. Нэг өдрийн 15-20 мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар тохирсон байна. Мөн хоол хүнсийг цаанаасаа гаргана. Мөн зарим пүүс, компаниуд нэмэлт урамшууллын тухай санал гаргасан аж. Сайн ажилласан оюутанд цалингаас нь гадна шуудай төмс, ногоо өгөх жишээтэй. Ургац хураалтын оюутнууд Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хашаат, Шаамар, Жавхлант зэрэг сум руу явна. Одоогоор Сэлэнгэ аймгийн компаниудаас МОХ-ны Хөдөлмөрийн биржид нэлээд
санал ирүүлээд байгаа гэнэ. Компаниудаас ирүүлсэн тооны дагуу оюутнуудаа хуваарилан
илгээхээр МОХ-ны Хөдөлмөрийн бирж ажиллаж байна.
Д.Ундрах 24tsag.mn