
Өнөөдөр УИХ-ын чуулган 10 цагт эхлэхээр товлогдоод байсан ч ирц хүрэхгүйн улмаас хойшлогдсоор байна. УИХ-ын 11 гишүүн томилолтоор ажиллаж байгаагаас гадна МАН-ын гишүүд чуулганы танхимд орж ирэхгүй байна. УИХ-ын дарга З.Энхболд ажлын цагаа барихгүй байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Сонинпил, У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Д.Оюунхорол зэрэг гишүүдийг чуулгандаа суухыг хүсч, нэрийг нь дуудав. Тэрбээр өнөөдөр Монгол банкны ерөнхийлөгчийг томилох, Хүний хөгжил сангийн мөнгө олгох асуудлыг батлах, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх ёстой гэдгийг онцолсон юм.